sonin.mn
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв “IVCO” ХХК-ийн хандив, ЭМЯ, НЭМГ-ын дэмжлэгтэйгээр гурван ортой Гемодиализын тасагтай болж, өнөөдөр нээлтээ хийлээ.
 
Нээлтийн арга хэмжээнд Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга Т.Пүрэвчулуун, тус дүүргийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон “IVCO” ХХК-ий төлөөлөл, Улсын клиникийн төв эмнэлгийн Гемодиализийн тасгийн эмч Д.Хурцбаяр нар оролцов. 
Хан-Уул дүүрэгт бөөрний дутагдалтай 40 орчим хүн байдаг бөгөөд ХӨСҮТ, Нэг болон гуравдугаар төв эмнэлэгт очиж эмчилгээнд ордог байжээ. Харин одоо тэд дүүргийнхээ эмнэлгийг ийм тасагтай болсонд баяртай буйгаа нээлтийн үеэр хэлж байв.
 
Тарилгын шингэн үйлдвэрлэгч “IVCO" /Айвико/ компанийн дэмжлэгээр  байгуулсан тус тасагт бөөрний ус шүүх, яаралтай тусламж үзүүлэх зэрэг 100 груй сая төгрөгийн тоног төхөөрөмж бий. Тиймээс зөвхөн өвчтэй хүмүүс эмчлэх бус урьдчилан сэргийлэх эмчилгээ ч хийх боломж бүрджээ.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг