Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийлээ. Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан гэдгийг тэрээр хэллээ. Энэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгээ тодорхойлсноороо өмнөх Засгийн газруудаас онцлогтой. 12-18 сарын дотор одоогийн хүндрэлийг зогсоож эдийн засгаа тогтворжуулах, улмаар хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллана гэлээ.
Эхний ээлжинд их хөрөнгө мөнгө шаардахгүй ч ашгаа өгөх боломжтой салбаруудаа дэмжих чиглэл барина. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг энэ дөрвөн жилд Засгийн газар хөгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
Манай улс үйлдвэрлэгч орон биш учир гаднынхны тавьдаг шаардлага, чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүн, тухайлбал, эхний ээлжинд сайтар боловсруулсан арьс шир, мах, сүү, хүнсний ногоо зэргээ нийлүүлэх боломжтой. Иймээс ирэх хавраас аймаг, орон нутагт үйлдвэржилтийн бодлогоо хэрэгжүүлж эхэлнэ. Гэхдээ олон туулай хөөж хоосон хоцрохын оронд яам бүр хоёроос гурван үйлдвэр л байгуулах төслөө Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхийг үүрэг болгосноо Ерөнхий сайд дурдав.
Хөрөнгө мөнгө хүнд байгаа ч Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь энэ сараас олгож, үлдэх 40 хувьд ногдох мөнгийг хүүгүйгээр байршуулж, эдийн засаг сэргэсэн үед нөхөн олгохоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаараа шийдвэрлэснийг иргэд талархан хүлээж авлаа. Мөн “Насны хишиг” тэтгэвэр, бондын хүүгийн эргэн төлөлт, Эрүүгийн тухай хууль зэргийн талаар Ерөнхий сайдыг дагалдан яваа албаны хүмүүсээс тодруулж хариулт авлаа.
Эрчим хүчний дэд станц барихад шаардлагатай 350 сая төгрөгийн асуудлыг шийдчихвэл нэгдүгээр арван жилийн сургууль хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн байгаа юм байна. Ерөнхий сайд санхүүжилтийг нь шийдэхээ амлалаа.
Иргэд бэлчээрийн талбайг усжуулах, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ариутгалын бодис зэргээр иж бүрэн хангах, Хэнтий-Улаанбаатар хотыг холбосон хатуу хучилттай замын их хэмжээний эвдрэлтэй хэсэг газрыг засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, театр болон эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлт, саналаа Ерөнхий сайдад уламжиллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Иргэдийг ядуу байлгаж хямд аргаар таалагдах гэсэн "агуу" бодлого яригдаж байна. Манай орон баян чинээлэг орны тоонд орно. Бидний хувьд 70 сая малтай, бүх үеэрээ идэх байгалын баялагтай, тэсвэр тэвчээртэй амгалан тайван иргэдтэй, холч уужуу ухаантай ард түмэнтэй ийм улс үнэндээ ховор. Дэлхийн зарим оронд улс төр сонгогдон гарах нь ч зовлон баймаар орнуудын дэргэд манай орон бол жаргалын орон. Ийм их сонголт, ийм их боломж, ийм их хүндэтгэлээр ард түмнийг төлөөлнө чадна хэмээн гарч ирсэн нөхдүүд 26 жилийн турш Монголын ард түмнийг гуйлгачингийн дүрд тоглуулж байна. Манай орон шиг байгалийн баялаггүй хэрнээ азийн бар болтлоо хөгжсөн орон байна. Энэ бол зөв бодлого, зөв удирдлага, эх оронч сэтгэлгээний үр шим. Харин манай орон бол эсэргээрээ төрийн толгойд гарч ирсэн нөхдүүд нь өөрсдөө баяжаад л оффшорт мөнгөө байршуулаад л, тансаглал нь хэрээс хэтрээд л байхаас биш, сонгосон иргэд нь ядуураад л, бүсээ чангалаад л, улам л ядуураад л, өвчний үүр болоод л байна. Харин тэд ханиад хүрэхийн дайтайд л гадны өндөр хөгжилтэй эмнэлэгт эмчлүүлж байхад манай иргэд хүн бүтээж өгч байгаа жирэмсэн эхчүүдэд эмнэлэг нь хүрч үйлчлэхгүй байна. Тэгэхээр бид Ардчилсан хувьсгалаараа нам намын төлөөлөл болсон 200 орчим хүнийг ар гэртэй нь тэжээчихсэн байна. Зүгээр ч тэжээгээгүй нэг нэг уурхайн лиценз өгч, маш их тансаглал эрх ямбыг өгч энэ их тансаглал эрх ямбаны цаана эргээд иргэдээ "нульмах" болтлоо буруу эрхлэж хөөрхийс. Харин үүнийг эсэргүүцсэн учир мэдэх, улс орон судалдаг, хашир хүмүүс ерөнхийлөгчийн тогтолцооруу шилжих нь зөв гэх юм. Талцсан ардыг эвлэрүүлж буруу зөвөө ярилцан нэг хүнээр батлуулах арга ажиллагаа учраас. Бид бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг нь буруутан болж. Бүгдээрээ хэлэлцэж чадахгүй харин бүгд уралдан хувааж идээд байна. Үүнийг Монголын ард түмэн таслан зогсоох цаг нь болсон. Монголын ард түмэн ядуу байж, тэнэг байж, тайван байж, хөрөнгөө дээрэмдүүлж ханалаа. Эрүүл мэндээрээ ч тоглууллаа. Харин одоо жинхэнэ удирдаж чадах ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй. Улс төрд байгаа хүмүүс ч гэсэн хэн нэгэнд таалагдах гэж үгээ хэлдэггүй, намдаа саймширч гүйдэггүй, эх орноосоо урвадаггүй, авч байгаа өгч байгаа нь ил болоод ирнэдээ. Гуравхан сая хүнийг баян султаны хэмжээнд амьдруулах гэж хүсээгүй, дэлхийг эзлэнэ гэж зүтгээгүй зүгээр л боломжтой сайхан амьдруулах зөв шийдвэртэй хүн байгаасай хэмээн хүссэн. Ийм үйлийг хийж чадахгүй бол бүгд хэлэлцээд батлуулдаг ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжье. Тэд ч үнэн мөнөнөө хөшигний ард нуухгүй болно бид ч тэдний жүжгийг үзэхээ больно. Үр дүнд нь эвсэн нэгдэж эх орноо төр түмнээ хөгжүүлэх ганцхан гарц л байна.
Тэр хүн чинь улс төрд оруулсан ачтанаа хажуу бөөрөнд нь хутгалсан газрын наймаагаар хагартлаа баяжсан хужаа гаралтай хорчин М.Энхболд лав биш.
202.9.44 гэж АНы Илжиг байнга энэ тэнд тэнэгээ гайхуулаад явж байх юм аа. Танай тэр АНыхан чинь бугд гартаа хутга барьсан эруугийн гэмт хэрэгтэнгууд ш дээ. Одоо хэнийх нь араас хутга шаах вэ хэнтэй Тугжилдэх вэ гэсэн новшнууд л явж байна лээ. Хужаагийн хар Илжигнууд чинь
90 ОНООС ТОНОГДСОН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ЁСТОЙ.МАН ба АН-ын захын хулгайч хотын төвд байшин барьж араб морь тэжээ ирсэн. Үүнийг хийж чадахгүй бол явж үз.
90 ОНООС ТОНОГДСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ЁСТОЙ.МАН ба АН-ын захын хулгайч хотын төвд байшин барьж араб морь тэжээж байгаа. Үүнийг хийж чадахгүй бол явж үз.
Засгийн газар зах зээлийн тогтолцоотой хувийн бизнесийг төрийн өмч болгочихсон. Төрийн хэдхэн албан тушаалтан тендерийн ажлыг өөрсдөдөө хэдхэн сувгаар хэдхэн хүнд өгдөг шиг барилга, уул уурхай, хөнгөн хүнс, мэдээлэл холбоо, зочид буудал, үйлчилгээний бүхий л хувийн хэвшлийн бизнесийг төрөөс мөнгөний хамааралтай болгож өөрсдийн хэдхэн хүндээ хөрөнгө оруулалт хийж өгдөг болсон. Тиймээс манай зах зээлийн эдийн засаг нийт массдаа мөнгөн хөрөнгөөр дутагдаж хямралд орчихсон байна. Гаднаас төр зээл авлаа гэхэд нөгөө л хэдхэн өөрсдийнх нь компанид энэ мөнгөнүүд очно. Төр хувийн бизнесийг чөлөөлж өгөхгүй бол энэ байдлаар цаашид хямарч их хэмжээний өрийн дарамтанд орж дампуурахад бэлэн байна.
Tatvar nemj ediin zasgaa avrana gevel bur ch alna daa
Баахан монго хэвлэх н дэ хэхээ
Ebi chi end tend ochij hudlaa tom baahaa bolij uz ooriihoo 3 han say huniig yaduu bailgaj bj yaj delhiig avarga gej shaaj chadaj bna daa
Монголчууд намчирхдаг үзлээ болих хэрэгтэй. Хэдий болтол МАН, АН гэж хоорондоо талцах ёстой юм бэ. Энэ хоёр намын алинч төрд гараад өөдөлсөн юм алга байна. Харин эсэргээрээ улам дордсоор байна. АН МАН хоёр бол нэг биетэй хоёр толгойтой луу адил шүү дээ. МАН гарлаа гээд улс орны эдийн засаг сайжирна гэж бодоод ч хэрэггүй. Эдийн засаг цаашид хямардагаараа хямарч өр тоо улам өсч, ам.долларын ханш ухаан жолоогүй өссөөр байх болно.
АН-ын МАН-ын хулгайч нарыг буудаж алах хэрэгтэй.
Монголын зуд бол залхуун зуд, монголын хямрал бол хулгайн хямрал. 90-оноос МАН ба АН гэсэн бүлэг этгээдийн хулгайлсаныг хурааж авч байж цаашаа явна шүү. Түүний наан олон түмний шалчгар хармаа тэмтэрч барихгүй.Үүнийг хийж чадахгүй бол явцгаа.
МАН АН-ын хулгайч нар оффшорт байршуулсан 17 тэрбум ам.доллараа оруулаад ирвэл хямрал баяртай болно шүү дээ.