sonin.mn
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсонхотын захирагч С.Батболдтой  уулзлаа.
 
 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банктай хамтран хотын тээвэр, хөрөнгө оруулалтын бодлого, газрын харилцаа, хот төлөвлөлтийн менежментийн чиглэлээр хамтран ажиллаж,   зөвлөмжүүд гаргажээ.
 
Уулзалтын эхэнд  Жеймс Андерсон нийслэлтэй хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.  
 
Тодруулбал талууд өнгөрсөн жил “Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх” төслийг эхлүүлж Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй юм. Эл төсөл нь  нь боловсрол, эрүүл мэндийн салбарт нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэжээ.  Төслийн үр дүнд иргэд тэр дундаа нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн дуу хоолойг төрийн шийдвэр гаргах явцад оролцуулах, тэдний амьдралын түвшин дээшилж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг адил тэгш хүртэх боломж бүрдэнэ гэдгийг Дэлхийн банкны суурин төлөөлөгч онцлов.  
 
Харин Хотын захирагч хэлэхдээ,“Дэлхийн банкнаас гаргасан  зөвлөмжүүдийг нийслэлийн бодлогын баримт бичгүүдэд тусгаж ажиллана.  “Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх” төсөл хотод бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотголоо.
 
Б.Заяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг