sonin.mn
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд шаардлага хангахгүй, хууль дүрэм зөрчсөн 27 барилгын жагсаалт гаргажээ.
 
Дээрх 27 барилга нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагч нар удаа дараа акт үйлджээ. Дийлэнх зөрчил нь хажуу дахь орон сууцтай ойр барьж, нар тусах боломжгүй болгосон, цонх тагласан, зураг төслийн дагуу бариагүйг албаныхан хэлж байна.
 
 Хотын Засаг  дарга барилгуудыг хэзээ нурааж, стандартад нийцүүлэн барих эсэхийг  шийдэх юм байна.  Хотын даргын шийд гарснаар дээрх барилгуудыг үе шаттайгаар буулгаж, дахин барих компанийг шалгаруулах гэнэ.
 
 Б.Заяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг