sonin.mn
Баян-Өлгий аймгийн Улаанхуст суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
 
Тодруулбал, есдүгээр сарын 20-ны өдрийн 16.18 цагт Улаанхуст сумаас баруун хойд зүгт 102 км-ийн зайд  газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв цэг нь төв өргөрөг 49.88 уртраг 88.40 аж.
Дашрамд дурьдахад, оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 29 мянга, Улаанбаатар хот орчимд 1000 гаруй удаа газар хөдөлсөн байна.
 
Н.Туяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг