sonin.mn
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ орон тооны хоёр, орон тооны бус зургаан гишүүнийг Засгийн газраас томилоод байна. 
 
Өрсөлдөөний тухай хуульд заасны ШӨХТГ нь дагуу хамтын удирдлагын зарчмаар ажилладаг бөгөөд дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй байдаг.
 
Тус газрын орон тооны гишүүнээр С.Цогтгэрэл, Н.Бямбадорж нарыг, орон тооны бус гишүүнээс Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Д.Нямаа, ХХААЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Энх-Амар, Уул уурхайн яамны газрын дарга Б.Даваадорж, МҮХАҮТ-ын ерөнхий менежер Т.Гансүх, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Тогтохбаяр нарыг тус тус томилсон юм. 
 
Н.Туяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг