sonin.mn
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсонг хүлээн авч уулзлаа.
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн уулзалтын эхэнд "Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь  хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэв. Тэрээр Хөдөө аж ахуйн маркетинг төсөл нь малчдыг зах зээлтэй холбох, малын эрүүл мэнд, ашиг шим, чанарыг сайжруулах, чадавхжуулж буй нь салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм. 

Тус төслийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан төслийн ач холбогдлыг харгалзан дараагийн шатанд үргэлжлүүн хэрэгжүүлэх ингэхдээ төслийн үндсэн бүрэлдэхүүн болох малчдыг зах зээлтэй холбох, тэдний тогвортой үйл ажиллагааг дэмжих, мал аж ахуйн өртгийн сүлжээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байгааг илэрхийлэв. 

Суурин төлөөлөгч Жэймс Андерсон төслийг дараагийн шатанд хэрэгжүүлэх саналыг бүрэн дэмжиж буйг илэрхийлээд урьд болон одоо хэрэгжиж төсөл хөтөлбөрүүдэд нарийвчилсан дүн шинжилгээ, судалгаа хийсний дагуу цаашдын хамтын ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг