sonin.mn
Турк улсын техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн /ТИКА/ Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи өчигдөр Сэлэнгэ аймагт ажиллав.
 
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой уулзалт хийсэн бөгөөд тогтвортой хөгжлийн бодлогыг нутагшуулахад иргэдийн оролцоо ихээхэн чухал болохыг онцлон, олон жилийн хамтын ажиллагаатай манай хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтойг цохон тэмдэглэжээ. Мөн 1994 оноос хойш Турк улс Монголын бүхий л салбарт нийт 491 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд Монголоос ч харилцан суралцах зүйл их байгааг хэлсэн юм. 
 
Цаашдаа мал аж ахуй, газар тариалангийн салбарт Зөгийн аж ахуй зэрэг экологийн цэвэр орчинг чухалчлах асуудлаар хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн байна.
 
Н.Туяа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг