sonin.mn
Хөдөө аж ахуйн бирж өнөөдөр 429 сая 200 мянган төгрөгийн  ноосны арилжаа хийжээ.
 
Тодруулбал тэмээний боловсруулаагүй 70 мянган кг бараан ноосыг 308 сая төгрөгөөр, хонины цагаан боловсруулаагүй 101 мянган кг ноосыг 121 сая төгрөгөөр тус тус борлуулсан байна. Нэг кг хонины боловсруулаагүй цагаан ноос 1200 төгрөг, тэмээний боловсруулаагүй бараан ноос 4400 төгрөгийн ханштай байна.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг