sonin.mn
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн чиглэлээр ажилладаг ТББ-уудтай гэр бүлийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох уулзалт зохион байгууллаа.
 
Монгол Улсад нийт  859.106 өрх байгаагаас Улаанбаатар хотод 67 хувь, хөдөө орон нутагт 33 хувь нь ажиллаж, амьдарч байгаа аж. Үүнээс нэг өрхөд 3.5 хүн ногдож байгаа юм байна. Энэ онд 17600 хос гэрлэлтээ бүртгүүлснээс 3600 хос гэр бүлээ цуцлуулжээ. Эндээс харахад гэрлэлт өмнөх оныхоос 1.5 хувь, гэр бүл цуцлалт 3.3 хувиар өссөн байна.
 
ТББ-ын удирдлагууд гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр цаашид төр болон ТББ-ууд нийгмийн бодлогын гол хүчин зүйл болсон гэр бүлийн асуудалд хамтран ажиллаж, анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг онцолж байв. Мөн шинэ бүтцээр ажлаа эхлүүлж буй холбогдох яам, агентлагийн зүгээс гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлаар ТББ-ын саналыг сонсож буйд талархалаа илэрхийлсэн юм.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг