sonin.mn
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" (УБЦТС) төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Д.Баярсайхан өчигдөр буюу энэ сарын 22-ноос ажилдаа оржээ.
 
Түүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон УБЦТС компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор уг албан тушаалд томилсон юм. Түүнд УБЦТС компанийн гүйцэтгэх захирал асан С.Төмөрхүү тамгыг гардуулан баяр хүргэж, амжилт хүслээ. Ажил хүлээлцэх үеэр ТӨБЗГ-ын дэд дарга А.Дагвадорж, ахлах мэргэжилтэн В.Дарханбаатар, ЭХЯ-ны мэргэжилтэн И.Лувсанцэрэн болон УБЦТС компанийн удирдлагууд байлцав.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг