sonin.mn
ГАВАНА. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Кубад хийж буй түүхэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Рауль Кастротой уулзалт хийлээ.
Тэрбээр Карибын тэнгисийн коммунист дэглэмтэй улсад айлчилж буй Японы анхны удирдагч болж байна.
 
Ерөнхий сайд Шинзо Абэ Кубын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Кубын Японд төлөх ёстой 180 тэрбум иений өрийн 120 тэрбумыг нь чөлөөлөх талаар ярилцана гэж Японы албаны хүн мэдэгдэв.
 
Үүнээс гадна тэрбээр Умард Солонгосын пуужин, цөмийн зэвсэг болон 1970, 1980-аад оны үед япон иргэдийг Умардын нууц албаныхан хулгайлсан талаарх асуудлыг зохицуулахад Куба улстай хамтран ажиллах сонирхолтой байгаа гэж мэдэгдэлд дурдсан байна.
Тэрбээр энэ айлчлалынхаа хүрээнд Кубатай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, Умард Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах талаар хамтран ажиллахыг уриалах ажээ.
 
Куба бол Умард Солонгостой дипломат харилцаатай орнуудын нэг бол Япон улс ийм харилцаа тогтоогоогүй юм.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг