sonin.mn
Дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээг энэ сарын  30-нд Д.Сүхбаатарын талбайд  зохион байгуулна.
 
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй уг арга хэмжээнд оролцохыг хүссэн иргэн аж ахуйн нэгжүүдийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба бүртгэж байгаа аж. Нэгдсэн арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд ирэх дөрвөн жил  хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулах юм. Мөн энэ өдөр төв талбайд “Никитон”, “Камертон” хамтлагын тоглолт болох юм. Тоглолтын  ерөнхий найруулагчаар  Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллах аж.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг