sonin.mn
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын амралт-сувиллын цогцолборуудын хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийн жагсаалтыг баталжээ. Ийм арга хэмжээнд   амралтын газруудыг онцгой хураамжтай болгох асуудал багтаж буй юм. Энэ тухай Кремлийн сайтан дээр өгүүлжээ. 
 
“Жуулчдаас шинээр  татвар авахад” тус улсын хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай юм. Ингэхдээ 2017 оны  3 дугаар сараас  1-нээс наана хийх ёстой аж. Шинээр авах хураамжийг амралт-сувиллын цогцолборуудыг хөгжүүлэхэд чиглүүлэхээр  төлөвлөөд байна. Шинэ хураамжийн тухай баримт бичигт “Ростуризм”-д оросын амралт сувиллуудыг дэлхийн болон дотоодын зах зээлийн жишигт  хүргэх  бүрэн эрх олгохыг тус улсын Засгийн газарт даалгажээ.    
  
Энэ оны 5 дугаар сарын 1-нд  амралт-сувиллын цогцолборуудын хөгжлийн нэгдсэн стратегийг  батлахаар  төлөвлөжээ.
 2015 онд Оросын Хойд Кавказын хэргийн яам нь тус улсын  Минеральные воды,  Кисловодск, Ессентуки  болон Пятигорск амралт-сувиллын газруудад ирэх гадаадын жуулчдаас хоногт 50-150 рублийн хураамж авч байх санал тавьж байв. Харин 2016 оны 8 дугаар сард Кавказын яамны энэхүү саналыг ерөнхийлөгч Путин дэмжжээ. Тэрээр “амрагчдын хувьд шинэ хураамж  төдийлөн мэдрэгдэхгүй байхаар, үнийг хөөргөлгүй байхыг ” уриалжээ.
 
Сонирхуулахад, Орос улсад  2015 онд 26,85 сая гадаадын жуулчин ирсэн төдийгүй , нэг жилийн хугацаанд Оросын  зочид буудлууд, амралт-сувиллын газрууд  болон  бусад  нийтийн хүлээн авах байруудад нийт 43,65 сая оросын иргэдийг хүлээн авснаас 5,6 сая нь гадаадын иргэд байжээ.
 
А.Огторгуймаа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг