sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Альпын нуруунд ямаа шиг гурав хоног амьдарсан Их Британи иргэн залуу энэ оны Шнобелийн шагналыг хүртжээ.
Том Туэйтс гэдэг залуу тусгай хиймэл эрхтэн хийлгэж, яг амьтан шиг дөрвөн хөллөж явж байлаа.
 
Нобелийн шагналын дуураймал болох Шнобелийн шагналыг Харвардын их сургуульд болсон ёслолын үеэр олгосон байна.
Шагнал гардуулах ёслолын үеэр чулуулгийн шинж чанарыг шалгаж, дөрвөн хөллөж явахад дэлхий хэрхэн харагдсан, салтаагаараа харахад ямар байсан гэх зэргээр түүний хийсэн ажиглалтыг өндрөөр үнэлжээ.
 
Эхэн үедээ эдгээр бүх судалгаа солиотой галзуу мэт сонсогдож байсан боловч нухацтай ухаж үзвээс, үнэндээ бол бодит ертөнцөд тулгамдсан асуудлуудыг шийдэх зорилготой болох нь харагдана.
 
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани автомашины утаа ялгаруулалтыг хуурамчаар тогтоох программ хангамж бий болгосныхоо төлөө Шнобелийн химийн шагналыг хүртсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг