sonin.mn
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Г.Баясгалан үүрэгт ажилдаа орлоо.
 
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон тус яамны хамт олон түүнд шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.
 
Товч намтар
Г.Баясгалан нь Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд гурав дахь удаагаа томилогдож байгаа төрийн мэргэшсэн албан хаагч бөгөөд  хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, төрийн захиргааны тэргүүн түшмэл, хууль цаазны итгэмжит төлөөлөгч юм. Тэрээр урьд нь Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх зэрэг олон хариуцлагатай албыг хашиж байсан юм. 
 
Б.Туул
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг