sonin.mn
БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Орох гарах асуудал хариуцсан товчоо, ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах танхимын Орох гарахыг удирдах газрын төлөөлөгчид энэ сарын 20-25-нд Улаанбаатар хотноо албан айлчлал хийж байна.
 
Албан айлчлалын хүрээнд БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны Орох гарах асуудал хариуцсан товчоо болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэн, харьяатын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр улсын хууль дүрэм болон талуудын хамтын хүндэтгэл, эрх тэгш харилцан адил байх зарчмыг баримтлан иргэд харилцан зорчих тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд санамж бичиг байгуулав.
 
Үүгээр цаашид хамтын ажиллагааг сайжруулах үүднээс талуудын иргэдийн хилээр нэвтрэлтийн бодлогын талаар хамтарсан судалгаа хийх, хууль, удирдлагын бодлогын арга хэмжээ ажлын туршлага, иргэдийн хил нэвтрэлтийн талаар харилцан мэдээлэл солилцох, хууль бус шилжилт хөдөлгөөн, түүнтэй холбогдох туршлага болон мэдээллийг харилцан солилцож, хилээр нэвтрэх хүрээнд шинэ техник технологийг ашиглан хуурамч баримт бичгийг таньж, илрүүлэх туршлага солилцох, өөрийн улсын шинэ гарсан паспорт, паспортыг орлох бичиг баримтын эх загварын мэдээллийг тогтмол солилцохоор тохиролцов.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг