sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн паспортын хуулбар болох нэгэн зургийг “DC Leaks” гэдэг хакеруудын цахим хуудсанд нийтэлжээ.
 
Тэргүүн хатагтайн хувийн имэйл хаягийг дэлгэсэн энэ нийтлэл нь Хиллари Клинтоны сонгуулийн ажилд оролцож байсан Цагаан ордны доод тушаалын нэгэн ажилтантай холбоотой ажээ.
 
Файлууд алдагдсан эсэх нь тодорхойгүй байгаа боловч Обамагийн Засгийн газрын албаны хүмүүс "ийм мэдээлэл гарсныг мэдсэн, асуудлыг шалгаж байна" гэж өчигдөр мэдэгдэв.
 
Цагаан ордны албан тушаалтнуудын айлчлалын зохион байгуулалтыг хариуцсан ажилтны “Gmail”-ын хаягаас 2015 оны хоёрдугаар сараас 2016 оны долдугаар сарын хооронд алдагдсан багц имейл хаягууд дунд тэргүүн хатагтайн имейл хаяг, зураг, паспортын мэдээлэл байсан байж магадгүй хэмээн таамаглаж байна.
 
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг