sonin.mn
Улсын төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өчигдөр 125 дахь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ.
 
Хагалгааг зөвлөх их эмч Л.Жамбалжав, зөвлөх эмч Д.Нямсүрэн, анагаах ухааны доктор, бөөрний мэс засалч Д.Баян-Өндөр, хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, судасны мэс засалч Б.Төмөрбаатар, Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний их эмч н.Баялагмаа, Нойрсуулагч, эрчимт эмчилгээний эмч Д.Чулуунбаатар, нойрсуулагч эмч н.Базаррагчаа нарын эмч сувилагч нар хийсэн байна. 
 
Бөөр шилжүүлэн суулгах мэс засал нь олон төрөл мэргэжлийн эмч, ажилтнуудын хамтын хөдөлмөр төдийгүй багаар ажиллах чадварыг илтгэсэн чухал эмчилгээний арга аж. Өөрөөр хэлбэл хагалгааны үед нэг биш хоёр хүний амь нас яригддаг юм. 
Манай улсын эмч мэргэжилтнүүд 1996 онд анх бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж байжээ.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг