sonin.mn
БИШКЕК. /TASS/. Киргиз улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев эмчилгээ хийлгэхээр Москва хотод ирлээ гэж түүний хэвлэлийн алба мэдээлэв.
 
“Мэргэжилтнүүдийн зөвлөгөө болон Оросын талын урилгын дагуу Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев өнөөдөр Москва хотын Төв эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр ирлээ. Тэрбээр өмнө нь энэ эмнэлэгт шинжилгээ хийлгэж, зүрхний эмчилгээ хийлгэж байсан” гэж мэдэгдэлд дурджээ.
 
Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор Нью-Йорк хот руу явж байхдаа Истанбулын Ататурк нисэх онгоцны буудалд түр буудаллах үед түүний биеийн байдал муудсан байна. Түүнд шинжилгээ хийхэд зүрхний эмгэгийн шинж тэмдэг илэрчээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг