Грек улсын эдийн засаг тоогоор:
- Хүн ам: 11,305,118
- ДНБ-ий өсөлт: +0.2% /2016 оны эхний хагас/
- Инфляци: -0.9% /2016 оны эхний хагас /
- Ажилгүйдэл: 23.4%
- ЗГ-ын өрийн хэмжээ: ДНБ-ий 177% /2015 он/
- ДНБ-ий өсөлт: +0.2% /2016 оны эхний хагас/
- Инфляци: -0.9% /2016 оны эхний хагас /
- Ажилгүйдэл: 23.4%
- ЗГ-ын өрийн хэмжээ: ДНБ-ий 177% /2015 он/
Грек улс 2008 онд өрийн гүн хямралд орсноо зарласнаас хойш өдгөө найман жил өнгөрөхөд эдийн засаг нь 25 хувиар агшиж, өндийх боломж огт гарсангүй. Грекийн хямралын шалтгаан ердөө өрийг өрөөр санхүүжүүлж, орлогоо гарын салаагаараа урсгаснаас болсон дэлхийн хамгийн муу үлгэр жишээнүүдийн нэг юм.
“Монгол Улс 2012 онд Чингис бонд гаргах үед дотооддоо шүүмжлэл дагуулсан нь Засгийн газарт Грекийн араас жолоогүй орох эрсдлээс болгоомжлуулж байсан хэрэг. Тэгвэл өнөөдөр бидэнд тулгараад байгаа хүндрэлийн дохио энэ байсан уу?”
Хямрал хаанаас эхлэв?
Грекийн Засгийн газар 1980-аад оны үед төсвийн зардлыг их хэмжээгээр тэлсэн, хэрэглээг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Хамгийн эрсдэлтэй алхам нь хувийн хэвшлээ дэндүү тойглосноос болж, татварын өсөлтөнд нь өөрчлөлт оролгүй байсаар төсвийн орлого бүрдүүлэлтээ нэмэгдүүлэх аргагүй болгосон юм. Иргэдийн хэрэглээг дэмжих хөтөлбөр хэдийгээр худалдан авах чадварыг дэмжсэн ч аажимдаа инфляцийг хөөрөгдөж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлжээ.
Нэгэнт алдагдал нэмэгдсэн учраас зээл авах замаар алдагдлаа санхүүжүүлж, халамжийн бодлогоо үргэлжлүүлсэн юм. 1990-ээд оны эхээр байгуулагдсан Засгийн газар нь өр зээл авч, алдагдлаа санхүүжүүлсээр байсан бол 1996 оны Засгийн газар онгоцны буудал, гүүр, метро зэрэг дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг хийжээ. Энэ нь тухайн үедээ төсвийн алдагдал, өрийн дарамтыг эрс нэмэгдүүлсэн байна.
Улмаар 2001 онд Европын холбоонд нэгдэн орсноор олон улсын зах зээл дээрээс хямд өртгөөр эх үүсвэр татах боломж нь бүрджээ. Гэвч хямд өртөгтэй их хэмжээний эх үүсвэрээр төсвийн зардлаа дахиад л хэт тэлж, халамжийг тэтгэснээр төсвийн хүндрэлд орсон байна. 2004 оны Афины Олимп ч том дарамт учруулсан гэдэг. 2009 оны байдлаар Грекийн Засгийн газрын зардлын ДНБ-д эзлэх хувь 50 хувьд хүрч, үүний 75 хувь нь төрийн албан хаагчдын цалин болон халамжид зарцуулагдаж байв. Өөрөөр хэлбэл, Грек бүр 1980-аад оноос эхлэн төсөв, мөнгөний замбараагүй бодлого хэрэгжүүлж, халамжийг хавтгайруулснаар эдийн засгийн гүн хямралд өртөж элгээрээ хэвтсэн юм.
Өрийн хямрал ба “хар тамхи”
Грекийн ард түмэн хэт үрэлгэн төсөв, халамжийн бодлогод ийнхүү 20 гаруй жилийн турш автжээ. Хэт удаан угширсан хүндрэлийг гэнэт “мэс засал”-аар аврах боломж огт байгаагүй юм. Учир нь дэндүү дасал болсон халамжийг огцом танана гэдэг бараг л боломжгүй зүйл. Ингээд 2009 онд байгуулагдсан Засгийн газар төсвийн алдагдлыг ДНБ-ий 3 хувьд хүргэх зорилт тавих, төсвийн зарцуулалтыг танаж, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, татвараас зугтаахтэй тэмцэх, төрийн албанд ажиллагсдын тоог цөөлөх зэрэг олон арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн юм.
Мөн 2010 онд Европын зөвлөл, Европын төв банк, ОУВС-тай хамтран 3 жилийн хугацаатай 110 тэрбум еврогийн анхдагч багц зээлийг авав. Их хэмжээний өрийн дефолт үүсгэхгүйн тулд Засгийн газар нь татварын хувь хэмжээг дахин нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалинг улам их хэмжээгээр бууруулах зэрэг бодлого баримталсан ч мөн л үр дүнд хүрсэнгүй. Ингээд 2012 оны гуравдугаар сард гадны зээлдэгчдээс дахин 130 тэрбум еврогийн зээл авч, төсвийн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхийг зорьсон ч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.
2008 оноос хойш хэрэгжүүлсэн хатуу бодлогууд үр дүнд хүрээгүй бөгөөд ажилгүйдэл нэмэгдэж, хямрал улам газар авсны дараа Грекийн ард түмэн дахин “бүсээ чангалахыг” хүлээн зөвшөөрөөгүй юм. Гаднаас авсан зээл тусламжууд нь өмнө авсан өрийг хаахад зарцуулагдаж, харин эдийн засгийг дэмжих нөлөө бага байв. Ингээд 2015 оны дундуур ОУВС-аас авсан 1.6 тэрбум еврогийн өр дээр төлбөрийн чадваргүй болжээ. Грек ОУВС-ийн зээлд дефолт хийсэн анхны хөгжсөн орон болов.
Өнөөгийн нөхцөлд Грекийн олон улсад зээлжих зэрэглэл муу хэвээр, хөрөнгө оруулагчид Грекээс айсан хэвээр байна. Засгийн газар нь өндөр хүүтэй бонд гаргаж байгаа ч хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдмал байгаа юм.
Грекийн хямралын шалтгааныг эргэн дурсахад товчхондоо ийм юм. Тэгвэл одоо эхэнд дэвшүүлсэн асуудал руугаа эргэн ороё. Монгол Грекийн араас дагах дараагийн орон мөн үү?
Хэрэв Монголын үе үеийн Засгийн газраас барьж хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийг харвал Гректэй тун төстэй байна. Монголын эдийн засгийн өсөлт сэргэхгүй байгаа ч өнөөдрийн байдлаар ч хасах руу ороогүй. 2016 оны хагас жилээр Монголын эдийн засгийн өсөлт 1.4% байгаа учраас хямрал хараахан нүүрлээгүй байна.
Гэхдээ мэдээж хэрэг “аюулын” дохио аль хэдий нь дуугаа хадаан сэрэмжлүүлээд эхэлчихсэн. Хөгжих байна гэж хэдэн төгрөгөө баруун солгойгүй цацаж, улс төрийн суудлаа ганхуулахгүй гэж халамжаар угжсан үр дүнд эдийн засагт “ишеми“ эмгэг илрээд байна гэдгийг хэн ч мэдэрч байна.
Муу ёр юм шиг санаж тухайн үед цээрлээд халгаахгүй байсан Грекийн сануулгыг эргэн ухаарцгаая! Төсвийн сахилга бат сахиж, бүсээ чангалсан шиг чангалах шаардлага уг нь байсан ч харамсалтай нь Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцаж 4.4 их наядын алдагдалтай төсвийн тодотгол батлууллаа.
Ийм нөхцөлд төрөөс хэрэгжүүлэх томоохон санхүүжилттэй орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх нь хүнд дарамт болж ирэх ч, үргэлжлүүлнэ гэсэн байр суурин дээрээ хэвээр байна.
Нийт эдийн засагт эргэлдэх мөнгөний урсгалын зохицуулалт, улсын төсвийн зарцуулалт нэг завин дээр нэг чигт залуураа хөтлөхгүй юм бол Монгол Улс хөрөнгө оруулагчдад Грек шиг харагдаад эхэлсэн байгаа. Даруйхан алдаагаа засахад хөрөнгө оруулалтыг дэмжиж мега төслүүдээ хөдөлгөх, гадны зээлдэгчдээс дэмжлэг авах, макро эдийн засгийн орчноо бодлогоор зөв залуурдах гэсэн гурвын зэрэг амь тариа л хэрэгтэй байна.
Д. Ариунаа
Сэтгэгдэл0
ОФФШОР ДАНСАН ДАХЬ МӨНГӨӨ ОРУУЛААД ИРВЭЛ МОНГОЛ УЛС ХЯМРАЛААС ГАРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.
Барилга руу хамаг мөнгөө цутгаж эргэлтгүй бетондож хаяхаа л болих хэрэгтэй. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих хэрэгтэй.
Барилгын материалын ихэнхийг Хятадаас оруулж ирж байгаа. Ажилчид нь ч гэсэн хятадууд. Ийм байж болохгүй л дээ.
УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн тодотголтой хамт зарим татвар, үнэ, тариф нэмэгдүүлэх талаарх ЗГ-ын санал зөв байсан. Харамсалтай нь эргүүлэн татан авсан явдал туйлын буруу. Харин уг саналаас ганцхан нийгмийн даатгалын шимтгэлийг энэ удаад азнах нь зүйтэй байсан. ЗГ дээрх саналаа дахин өргөн барих хэрэгтэй.
Дэмжиж байна
ОФФШОР ДАНСАН ДАХЬ МӨНГӨӨ ОРУУЛААД ИРВЭЛ МОНГОЛ УЛС ХЯМРАЛААС ГАРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.
Ард түмэн одоо нэг үгээ элэх цаг болсон байхаа. АН ба МАН-ын улс төрчид өнгөрсөн хугацаанд хувьдаа завшсан баялгийг хурааж авч авах ёстой.Та нар бол зөвхөн итгэл үзүүлсэний дагуу үйлчилгээ үзүүлэх ёстой улсууд байтал хамаг эрх мэдлийг атгаж,баялгийг хувьдаа завшиж, та нарын эрх ашгийг хамгаалсан тогтолцоо байгууллаа.Одоо энэ бүхнийг сууриар нь өөрчлөх ёстой. Олон түмний хармай сэгсэрч байгаад хямралаас гараад явна гэдэг бол дэндүү олон түмнийг доромжилсан хандлага шүү.
"Монгол банк"-ны ерөнхийлөгчөөр ажиллахдаа ямагт алдаатай бодлого гаргасан Н.Золжаргал балгаар монголчууд санхүү, эдийн засгийн хямралаас ойрын хэдэн жилдээ гарч чадахгүй нь нэгэнт тодорхой байгаа. Энэ хүнээс болж Монголын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш чихрийн цаас шиг болтол унаж, доллар тэнгэрт хадаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өссөөр байгаа юм. Ялангуяа гадаадаас оруулж ирдэг юм болгон өндөр үнээр борлуулагдах болсон тул ард иргэдийн амьдрал улам ядуурч, үүнтэй зэрэгцэн худалдан авагчгүй болсон үндэсний компаниуд ар араасаа хаалгаа барьсан билээ. Бүхэл бүтэн улс орноороо дампуурах зам руу түлхэж оруулсан Н.Золжаргал өдгөө харин ямар нэг хариуцлага хүлээхгүй сураг чимээгүй алга болсон нь хачирхалтай. Түүний боловсруулсан алдаатай бодлогуудын төлөө хариуцлага хүлээлгэх "хоншоортой" хүн байдаггүй юм гэхэд "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" гэгчийн хүрээнд төгрөгийг их хэмжээгээр үйлдвэрлэсэн явдалд нь хариуцлага тооцох ёстой. Долоон тэрбум гаруй төгрөг үйлдвэрлэн доллар худалдан авч байсан нь төгрөгийн ханшийг навс унагаж, хямралыг гааруулсан гэдгийг өнөөдөр банк санхүүгийн мэдлэгтэй хүмүүс хэлж байгаа юм. Н.Золжаргалын санаачилж, Н.Алтанхуягийн засгийн газраар дэмжүүлэн хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрийн цаана шинээр нэмж үйлдвэрлэсэн төгрөгөөр доллар сольж авах бохир арилжаа дөрвөн жилийн турш тасралтгүй үргэлжилсэн болохыг "Монгол банк-ны ажилтнууд ч мэдэж байсан байна. Гэсэн ч Н.Золжаргалын санаачилсан бас нэг луйврын бодлого болох "Ажилтнуудаа урамшуулах санаачилга" гэгчид амаа үдүүлэн даргаасаа сэм сэмхэн долларын урамшуулал хүртэх, байр худалдан авах зэрэг ахуй амьдралаа өөд нь татацгаажээ. Түүнээс биш төгрөгийг бөөнөөр нь үйлдвэрлээд доллар худалдаж авах нь улс орны эдийн засаг, нэн ялангуяа санхүү мөнгөний бодлогыг аймшигтайгаар гажуудуулж, хямралд хүргэдэгийг мэдэхгүй хүн "Монгол банк"-нд юу гэж ажиллах билээ. Н.Золжаргал ийнхүү төгрөг үйлдвэрлэн гүйлгээнд гаргахдаа өөртөө ч маш их мөнгө завшин цулайтлаа баяжжээ. Түүний энэхүү луйварт хамгийн хамгийн идэвхтэй татагдан оролцсон хүмүүс бол долларын ченжүүд аж. Н.Золжаргалын үйлдвэрлэсэн долоон тэрбум төгрөгийг доллар болгох ажилд гар бие оролцсон ченжүүд үнийн зөрүүнээс нь бас хөөрхөн ашиг олжээ. Төгрөгийг доллар болгон хурааж эхэлмэгц иргэдийн гар дээр долларын хомсдол үүссэн ханш нь зогсолтгүй өсөн нэмэгдсээр хоёр мянган төгрөг даваад явчихсан юм байна. Н.Золжаргал доллар үйлдвэрлэж чадахгүй гэдгээ сайн мэдэж байсан учраас өөрийнхөө эрх мэдэл албан тушаалыг ашиглаж монгол төгрөг үйлдвэрлэн өөрийнхөө халаасыг зузаалсан гэж энгийн ойлгоход л болно. Банк санхүүгийн аргаар ч гэдэг юм уу бузар санаагаар ч юм уу ингэж баяжсан Н.Золжаргал одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. "Монгол банк"-ны ерөнхийлөгчийн албанаас хөндийрсөн даруй хил даван алга болжээ. Саяхан ОХУ-ын Дотоод хэргийн яамны Авлигын эсрэг ерөнхий газрын нэг салбар болох "Т" удирдах газрын дэд дарга, хурандаа Д.Захарченкогийн гэрийг нэгжихэд 27 тэрбум рубль илэрсэн тухай дуулиан шуугиан дэлхийгээр нэг дэгдсэн дээ. Түүнийг Оросын баячуудыг шантаажлан, төр засгийн томоохон эрхмэдэлтнүүдээс авлигадаж авсан их мөнгөө гэртээ нууж байсан хэмээн сэжиглэн шалгаж байгаа. Тэгвэл Н.Золжаргал ч гэсэн түүнээс дутахгүй их мөнгө хаа нэг газар нуусан байгаа нь лав. Иймээс Н.Золжаргал болон түүний ах дүү хамаатан саднуудын гэрт нэгжлэг хийвэл бусармаг аргаар цуглуулсан баахан доллар гараад ирж мэдэх л байх.
Чухал мэдээ байна
elbeg bayr jenko mafuudaa zailuul
Барилга руу хамаг менге санхvv чиглэснээс болж бусад салбарууд зогсоод бна. Уул уурхайгаа тvлхvv явуулж ЖДY- бvх талаар дэмжээд егвел хvн бvр ажилтай болж улс орны ЭЗ сэргэнэ.
Алтанхуягийн засгийн газар эдийн засгийг элгээр нь хэвтуулж суйруулээд дэндуу хоноцын сэтгэлээр хандаж ажилласны хар гайгаар дэндуу уруудсан эдийн засгийг тогтворжуулах гэж цаг хугацаа их зарцуулах хэрэгтэй болж бна.Хайран цаг...Ийм ч төр засаг мөн ч өрөвдөлтөй...
Ямар чзээл аваад тэр нь монголд өгөөжгүй оффошорлуу урсчихдаг боллооүдээ.Одоо оффошороос мөнгөө эргүүлж татах хатуухан дайн хэрэгтэй.Ард түмэн дэмжхэд бэлэншдээ.
манайд маш хатуу дэглэм тогтоох хүн л хэрэгтэй,хурдан хийхгүй бол ингэж унжирсаар байгаад дуусна.
zaitai bolgond baishin barij ovoolchod albatai yum shig vneteeeiii gjuga . teged avch diilrh hvngvi. hha hugiin teneg hvmvs shvv. tsahilgan stantsa bariagvim bj hha.
ЯМАР МОДОО БАРЬЧИХААД БАЙГАА БИШ. АЛДСАН ХЭДЭН АДУУГАА ХӨӨГӨӨД ИРЭХЭД 10 ТЭРБУМ ДОЛЛАРТАЙ БОЛЧИХНО. САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ ГРЕК ШИГ ЮУ Ч ҮГҮЙ ГУЙЛГАЧИН БИШ. ГАНЦХАН МОНГОЛ ТӨРИЙН ЗАНГАРАГ ХЭРЭГТЭЙ. ШИЛИЙН САЙН ЭРҮҮДИЙГ НЭГ УДАА ӨРШӨӨЖ БОЛНО. МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АДУУ ХӨӨСӨН ГЭЖ ҮЗЭХ.
Odo S.Bayartsogtiin offshore horongiig huraa. Lalriig hujaa ruuga zugthas n omno bnarij horih heregtei
Bondiin munge butsaaj avya, yaagaad hen ch dugarahgui bn aa