sonin.mn
Энэ сарын 25-нд ихэнх нутгаар, 26-28-нд  төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, тариаланчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.
 
Энэ сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст,  27-нд баруун аймгуудын өмнөд, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар, 27, 28-нд зарим газраар  секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.
 
Түүнчлэн орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул жолооч нарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Автотээврийн үндэсний төвөөс сануулж байна.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг