sonin.mn
МОСКВА. /Reuters/. Сирийн иргэний дайныг өөгшүүлж байна гэж АНУ болон ОХУ-ын дипломатууд бие биенийгээ буруушааж байгаа энэ үед Сирийн засгийн газрын хүчнийхэн цэргийн ажиллагаа явуулж буйг Оросын төрийн мэдлийн телевизээр харууллаа.
 
Байлдааны ажиллагааг сурвалжлахаар Оросын телевизийн сэтгүүлчдийн баг Сирийн хойд нутгийн Алеппо хотод очжээ.
Ерөнхийлөгч Башар Аль-Асадын цэргүүд Алеппогийн зүүн хэсгийн бүсийг дахин хяналтдаа авч чадлаа гэж тэд мэдээлсэн байна. Мөн Сирийн цэргүүд сөрөг хүчнийхний түшиц газар руу довтолж, АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгүүдийг илрүүлжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг