sonin.mn
Сум, дүүргийн ИТХ-ын Ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг маргааш гардуулах болжээ.
 
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө гардуулах ёстой юм. Энэ удаагийн сонгуульд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сумын 1792 тойрогт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүрт­гүүлээд байгаа юм.
Сонгуулийн санал авах ажиллагаа ирэх 10 дугаар сарын 19-нд болох бөгөөд сурталчилгаа 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг