sonin.mn
НЗД Золбин нохой, муур устгалын ажилд 5 тэрбум төгрөг зарцуулах тухай шийдвэр гаргаагүй гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал мэдээлэв.
 
Нийслэлийн хэмжээнд 320 мянга орчим нохой, муур байдаг бөгөөд жилд 80-90 мянгыг устгадаг байна. Устгахдаа буудах, уургалах, тор тавих арга хэрэгдэлэдг бөгөөд бөгөөд нэг нохойг 12500 төгрөгөөр үнэлдэг аж. Үүнд жилд 890 сая төгрөг зарцуулдаг аж. Сүүлийн үед нийслэл золбин нохой муурын тоо толгойг цөөрүүлэх зорилгоор спраль тавих ажилд  5 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. ЗДТГ, ХААИС болон мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран золбин нохойнд “Спей” хийх буюу үржлийг зогсоох спраль тавих чиглэлээр судалгаа явуулж байгаа. Одоогоор энэ аргыг хэрэгжүүлэх шийдвэр гараагүй байгаа аж.
 
НИТХ-ын тогтоолоор нийслэлийн хэмжээнд байгаа тэжээвэр амьтдыг бичиг баримтжуулах, золбин нохой, муурыг устгах ажлыг зохицуулдаг байна. Одоогоор уг тогтоолыг шинэчлэх чиглэлээр судалгаа явуулж байгаа бөгөөд иргэдээс санал авахаар төлөвлөж байгаа юм.
Устгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өөрсдөө эм нохой, муур тэжээж, үржүүлдэг байна. Улмаар үржүүлсэн нохойгоо устгаж, тоо толгойгоор нь нийслэлээс мөнгө авдаг тухай мэдээлэл гарсан бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс уг асуудлыг нарийвчлан судлах болно гэв.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг