sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /AP/. Хотын зөвлөлд нэр дэвшигчийг Рио-Де-Жанейро хотын захын дүүрэгт болсон улс төрийн цуглаанд оролцоод буцаж явах үед нь буудаж хөнөөсөн тухай Бразилын цагдаагийн газар мэдэгджээ.
 
Чөлөөнд гарсан цагдаагийн ахмад 49 настай Рикардо Гуймарэс нь Итаборай гэдэг хотын захын ядуусын дүүргээс хотын зөвлөлд өрсөлдөж байжээ.
Түүнийг мотоцикль унан ням гарагт болсон улс төрийн цуглаанаас тараад явж байх үед нь буудан хөнөөсөн гэж цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ. Нэр дэвшигчийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн боловч шархаа дийлэлгүй нас барсан байна.
 
Р.Гуймарэсийг хөнөөсөн шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд түүнд халдсан хүмүүсийг эрэн  сурвалжилж байна.
Энэ онд Рио-де-Жанейро хотын зөвлөлд нэр дэвшиж буй хүмүүсээс 13 хүн бусдын гарт амиа алдаад байгаа ажээ. Эдгээр аллагуудын ард хар тамхины бүлэглэлүүд, бензин хулгайлдаг бүлэглэлүүд бий гэж сэжиглэж байгаа юм.
 
Хотын дарга болон Хотын зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль 10 дугаар сарын 2-нд болох юм.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг