ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Осакa их сургууль хамтран зохион байгуулж буй ”Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд эхэллээ.
Тус хурлаар Монголын зүүн бүс нутагт сүүлийн жилүүдэд хийсэн археологийн хайгуул болон малтлага судалгааны үр дүн, түүх соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Улаанбаатар Их сургууль, БСШУСЯ-ны Соёлын өвийн төв зэрэг байгууллагын төлөөлөл болон Япон, АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг орны эрдэмтэн судлаачид нийт 30 гаруй илтгэл хэлэлцүүллээ.
Энэ үеэр эрдэмтэн судлаачид археологийн дурсгалыг хадгалах, хамгаалах ажил нэлээд хүнд байна. Үүнийг цаашид төр засгаас анхаарах хэрэгтэй. Монгол Улс “Археологийн үндэсний музей” байгуулснаар өв соёлоо гайхуулах, ард түмнээ соён гэгээрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, археологийн дурсгалыг олон нийтэд таниулах боломж бүрдэнэ гэж байв.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун “Сарьдгийн хийдийн судалгааны түүхээс” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тэрбээр, “Бага Хэнтийн нурууны Сарьдгийн хийдийн судалгааг 2013 оноос эхлэн 4 дэх жилдээ хийж байна. Сарьдгийн хийд бол аман түүх болон бичгийн эх сурвалжийн мэдээгээр Өндөр гэгээн Занабазарын байгуулсан хотын туурь. Энэ хугацаанд хотыг малтаж судлаагүй байсан. Гол цогчин дуганад хийсэн малтлагын үр дүнд олдсон дурсгалуудад шинжилгээ хийхэд Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон голомт болох нь тогтоогдсон.
Өндөр гэгээний хийцийн язгуурын 5 бурхан 3000 орчим олдвор болон Монголын XVII зууны түүхийг илэрхийлэх дурсгалууд нэлээд гарсан. Сурвалжийн мэдээг үзэхэд Өндөр Гэгээн тэнд 34 жил амьдарч байсан мэдээ бий. Өндөр гэгээн Занабазар бол дэлхийн хэмжээний шашны том зүтгэлтэн. Мөн XV-XVI зууны үед үйлдвэрлэсэн голланд цаг, XVI зууны үеийн Оросын буу зэвсэг, XVII зууны үеийн Монголын цэргийн бүрэн хэрэгсэл зэрэг олон зүйл олдсон. XVII зууны Монголын бурхан шашны уран барилга, уран баримлын төрөл зүйлийг илэрхийлэх бүрэн баримт олдсоноос гадна монголчуудын аж ахуй, цэрэг зэвсгийн дурсгалууд анх удаа илэрч олдсон. Энэ нь цаашид XVII зууны төдийгүй Өндөр Гэгээний соёлын өвийг хадгалах, хамгаалахад чиглэсэн ажлуудыг хийнэ. Мөн уран барилгын асар том цогцолборыг монголчууд XVII зуунд Хэнтийн нуруунд байгуулжээ гэдэг нь тодорхой болсон” гэв.
Мөн Ц.Амгалантөгс / ШУА-ийн Түүх, Археологийн Хүрээлэн/, К.Мияамото /Кюшү Их сургууль, Япон/ нар “Дарам уулын дөрвөлжин булшны малтлага судалгааны үр дүнгээс” сэдвээр илтгэл тавилаа.
2001 оноос эхэлсэн Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн Хөдөө Арал орчмын Хүрэл зэвсгийн үед холбогдох булш оршуулгын дурсгалыг судлах үүднээс 2009-2011 оны хооронд “Эртний Монгол хүн” дэд төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Дарам ууланд хайгуул малтлага судалгааг явуулж нийт 59 булш бүртгэн баримтжуулж түүнээс хүрэл зэвсгийн үед холбогдох дөрвөлжин булш 6 малтан судалсан байна. Малтлага судалгааны үр дүнд Дарам уулын дөрвөлжин булшны холбогдох он цагийг НТӨ VIII-IV зуунд хамаарна хэмээн үзсэн гэж танилцуулав.
Тус хурал маргааш өндөрлөнө.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
МАНЖИЙН ХАХУУЛИАР БАРЬСАН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ
яасан бээ төвд оросын урвагч Галданбошигтын олдвор байхгүй Занабазарын олдвор олдсонд тавлаад байна уу Манай Занабазар Голланд цаг зүүдэг танай Галданбошигт төвд эрхи зүүж явжээ ха ха
ӨНӨӨДӨР АГУУ СУУТ ЗАНАБАЗАРЫН ИВЭЭЛ ДОР БҮХ МОНГОЛ УГСААТНУУД ХАЛХ МОНГОЛЫН ТУГ ДОР НЭГДЭЖ ХАЛХ МОНГОЛ УЛСДАА АМЪДАРЧ БАЙНА. ИХ ЭЗЭН ЧИНГИСИЙН СУУ АЛДАР БАДАРТУГАЙ!!
Omhii dorvod ataarhaal ehelevuu .tanai galdan altan uragiinhand ataarhaj uhehdee yu hiilee.
Elbegdorj hurtel ataarhaad uheh geed bdg ym bn le.
Залуу археологич С.Чулуун
Hovor oldvor oldloo l geh uym. Uzesgelen gargaj uzuulj boldoggui sonin shvv. Uzeh sonirhoh humuus ikh l olon baina daa. Yaj uzeh beee
Барлаг өөлд бүтээсэн юмгүйдээ бахардаад үхэх нь үү.Өндөр богд шиг аугаа МОНГОЛ бол зөвхөн халх төдийгүй бүх монгол туургатны хувьд ч бахархах ёстой л хүн байгаа юм.Гэвч мунхгийн дотор таг харанхуй байдаг болохоор баруун хойшоо харсан нүх шиг дотор нь гэрэл тусахгүй там руугаа тонилоно л доо.
Энэ бол казахын ард түмний суут бүтээл юм. Учир нь Шингыс хааны удам бол казахуудын удам юм.
Kazakuud bvr 15 zuund kipchak mongoliin aimaguudiin dundaas vvssen zaluu vndesten dee.bas hel ni kipchak tul chinges haanii zarlig mongol hudam bichigiig unshij chadahgui e. Kazakuud tvvhendee bichig vsegui neg ch nom bichij baigaagui bvdvvleg ard tvmendee.
Урвагч боолын кипчак цустай Казахууд юм хийсэн байж харагдаач
Mongolchuud baigaagui bol kazakh gej undesten uusegui baisan shuu. ugee medeerei hasagaa
Tuuhendee oodtei ongotei ym bhgui omhii hasaguud hajuu havirgiinhaa ymiig hulgailahaas oop yahav
Ene hasag dorvodiin erliiz ym bn
Ene baga yastnuudiin huvid halh borjigonuud bol ern haritsuulshgui ard tumen shu.
Tariachin hytaduudaar tsusaa selbesen tureg ugsaatan humuus sh de.hasaguud .
Sain baitsgaana uu? Za naad uran barilga geechiig chini l uzeh yumsan. Manii huvid, Mongolchuud yamar uran barilgiig yaaj barij baiguulj baisnaa harahiigaa tesch yadan huleej baina.
Наад олдвор чинь хамгийн бүдэг байдаг 17-р зууны Халхын түүхийг тодруулах том боломж юм даа. Халхын заяа ихээ, хамаг Монголыг өөртөө багтаан дааж явдаг юм даа.
Агуу тvvхтэй ард тvмэн дээ монголчууд бид
энэ элдэв янзын судалгаа нэрийн дор нутаг ус газрын доор бгаа бух юмыг тандаж мэдэх ганц л зорилготой тэр хайгуулд орж бгаа хэдхэн тооны улс орнууд vvнийг нь хянаж бгаа алба гэж юм эрх биш байдаг бгаа
ӨНӨӨДӨР АГУУ СУУТ ЗАНАБАЗАРЫН ИВЭЭЛ ДОР БҮХ МОНГОЛ УГСААТНУУД ХАЛХ МОНГОЛЫН ТУГ ДОР НЭГДЭЖ ХАЛХ МОНГОЛ УЛСДАА АМЪДАРЧ БАЙНА. ИХ ЭЗЭН ЧИНГИСИЙН СУУ АЛДАР БАДАРТУГАЙ!!
Delhii tsoriin gants oop ard tumen bol mongolchuud bid nar.harin baruun 3 aimgiin humuus mglchuudaas iluu hytaduudtai iluu oirhon zan chanartai humuus ym shg sanagdaad bgm .