sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Хар салхинд нэрвэгдсэн Фужень болон Жөзян мужид гамшгийн тусламж болгон 220 сая юань буюу 33 сая доллар олголоо.
 
БНХАУ-ын Сангийн болон Иргэний асуудал хариуцсан яамдын хандивласан уг мөнгийг “Меранти” хар салхинд өртсөн иргэдэд нөхөн төлбөр олгох болон сэргээн босгох ажилд зарцуулах ажээ.
 
Энэ онд Хятадын нутгийг дайран өнгөрсөн хамгийн хүчтэй “Меранти” хар салхины улмаас Фужень болон Жөзян мужид 28 хүн амиа алдаж, 15 хүн сураггүй болсон байна.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг