sonin.mn
БОГОТА. /ВВС/. Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин /FARC/ гэдэг босогчдын бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулснаар Колумбын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, нийгмийн бүтцийг дахин байгуулах боломжтой болно гэж тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдэв.
 
“Дайн нь энх тайвнаас үргэлж илүү зардалтай байдаг” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
 
Хуан Мануэль Сантос болон “FARC” бүлэглэлийн толгойлогч Тимолеонт Хименес /Тимоченко/ нар ирэх даваа гарагт энхийн түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурах юм.
"Гэхдээ 50 жил гаруй үргэлжилжилсэн зэвсэгт мөргөлдөөний дараа Колумбын нийгэм дахин сэргэхэд цаг хугацаа хэрэгтэй гэж Сантос мэдэгдлээ.
Энхийн хэлэлцээрийн хүрээнд босогчдын “FARC” бүлэглэл нь улс төрийн нам байгуулах бөгөөд 10 дугаар сарын 2-нд энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах ажээ.
 
“Өнгөрсөн 23 жилийн хугацаанд бид эдийн засгийн өсөлтөө 2-3 хувьтай байлгах боломж байсан. Гэтэл зэвсэгт мөргөлдөөн Колумбын нийгэмд асар их сөрөг нөлөө үзүүллээ. Үүгээр зогсохгүй бид бусдын зовлонг мэдрэх нинжин сэтгэлээ хүртэл алдсан. Манай оронд 50 гаруй жил өрнөсөн мөргөлдөөн олон сайхан үнэ цэнэтэй зүйлсийг маань устгалаа” гэж Ерөнхийлөгч Сантос мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг