sonin.mn
Аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” өнөөдөр тохиож байна.
 
1979 оны есдүгээр сард Испани улсын Торремолинас хотод болсон НҮБ-ын харьяа “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага” (ДАЖБ)-ын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. 1980 оноос ДАЖБ-ын гишүүн 154 орон энэхүү өдрийг тэмдэглэж иржээ.
 
Манай Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсч, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Аялал жуулчлал- бид бүгдэд” уриан доор тэмдэглэж байна.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг