sonin.mn
НЬЮ-ЙОРК./ВВС/.НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутерриш тэргүүлсэн хэвээр байна.
 
НҮБ-ын тэргүүний халааг авахаар өрсөлдөж буй хүмүүсийн тоог цөөрүүлэх, өөрөөр хэлбэл тэдний нэрсийн жагсаалтыг хумих талаарх тав дахь удаагийн хаалттай санал хураалтыг Аюулгүйн Зөвлөл /АЗ/ даваа гарагт явуулжээ.
Дипломатуудын ярьснаар, АЗ-ийн 15 гишүүний 12 нь Гутерришийг дэмжсэн байна. Тэрбээр өмнөх дөрвөн санал хураалтаар ч мөн адил хамгийн олон санал авч байсан юм.
 
НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүний халааг авах хүнийг сонгох ажлыг ОХУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Виталий Чуркин удирдаж байна. Чуркины хэлснээр, ээлжит санал хураалт ирэх сарын 5-нд болно.
 
Дараагийн шатанд АЗ-ийн байнгын таван гишүүн санал хураалт явуулахад хориг тавих боломжтой. Бусад найман нэр дэвшигч нь өмнөх санал хураалтуудад Гутерришээс хавьгүй цөөн санал авч байсан билээ.
 
Дараагийн санал хураалтаар нэр дэвшигчдийн тоог цөөрүүлснөөр өрсөлдөөн сүүлчийн шатандаа орох юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг