sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын 50 муж улс болон нийслэл Вашингтон хот тус бүрд томилогдсон 538 сонгогчийн 270-ийнх нь дэмжлэгийг авснаар АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч тодрох юм.
 
Америкийн улс төрийн мэдээллийн “RealClearPolitics” цахим хуудас янз бүрийн санал асуулгын дүнд үндэслэн Трамп, Клинтон хоёрын аль нь Ерөнхийлөгчөөр сонгогдох вэ гэдэг талаар таамаг дэвшүүлсэн байна.
 
Таамаглалд дурдсанаар, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 188 сонгогчийн санал, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 165 санал авах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ 10 муж улсад тэнцүүхэн өрсөлдөөн болох төлөвтэй байгаа бол Охайо, Флорида зэрэг муж улсуудад Трамп саналын тоогоороо тэргүүлэх магадлалтай байна гэж мэдээлэлд дурджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг