sonin.mn
АЛЖИР. /Xinhua/. Алжирын Сансрын агентлаг өчигдөр Энэтхэгийн өмнөд нутгийн “Шрихарикота” сансрын төвөөс гурван хиймэл дагуул хөөргөсөн байна.
 
“AlSat 1B”, “AlSat 2B”, “AlSat 1N” гурван хиймэл дагуулыг тойрог замд амжилттай оруулсан бөгөөд эдгээрийг дэлхийг ажиглахад ашиглана гэж Алжирын Сансрын агентлаг мэдэгдэв.
 
2006 онд Алжирын Засгийн газрын баталсан 1.5 тэрбум долларын өртөг бүхий үндэсний сансрын хөтөлбөрийн хүрээнд энэ гурван хиймэл дагуулыг хөөргөсөн нь улс үндэстний бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, тогтвортой хөгжлийг ханган, дэлхийг ажиглах Алжирын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой гэж мэдэгдэлд дурджээ.
Алжир улс анхны хиймэл дагуулаа /AlSat 1/ 2002 онд ОХУ-ын нутгаас хөөргөж байжээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг