sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Нефтийн олборлогч томоохон орнууд түүхий нефтийн зах зээлийг дэмжих арга замыг хэлэлцэхээр уулзаж байгаа билээ. Уг уулзалттай зэрэгцэн өчигдөр нефтийн үнэ өссөн байна.
 
Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн орнууд болон ОХУ энэ сарын 26-28-нд Алжирт болох Олон улсын эрчим хүчний форумын үеэр уулзалт зохион байгуулахаар товлосон билээ.
 
Нефтийн олборлолтын түвшинг тодорхойлохоосоо илүүтэйгээр зөвлөгөөн маягийн уулзалт болно гэж үзэж буй Саудын Араб зэрэг орнууд энэ уулзалтад ач холбогдол өгөөгүй боловч нефть олборлогч гол орнууд олборлолтын хэмжээг бууруулах хэлэлцээр байгуулна гэж олон хүн найдаж байна.
“The West Texas Intermediate” маркийн газрын тосны 11 дүгээр сард борлуулах үнэ Нью-Йоркийн биржид 1.45 доллароор нэмэгдэж, 45.93 долларт хүрсэн бол “Brent” маркийн газрын тосны 11 дүгээр сард худалдах үнэ Лондонгийн биржид 1.46 доллароор нэмэгдэж, 47.35 долларт хүрчээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг