sonin.mn
ТОКИО. /NHК/. Антрактид тивийн далайгаас маш нарийн ширхэгтэй хуванцрыг Японы эрдэмтэн судлаачид олж илрүүлжээ. Үүнээс үзвэл, хуванцар хаягдал дэлхий даяар тархсан байна.
 
Кюшүгийн их сургууль, Токиогийн далайн шинжлэх ухаан ба технологийн их сургууль болон бусад байгууллагын судлаачдын хамтарсан баг энэ оны нэгдүгээр сард Антарктидын мөсөн далай дахь хоёр цэгээс усны дээж авчээ.
 
Тэд 5 мм хүрэхгүй голчтой бичил хуванцраас үүссэн бохирдлыг судалж байгаа аж. Бичил хуванцар нь хэт ягаан туяа болон давалгаанд эвдэрч хэмхэрсэн хуванцар хаягдлын хэсэг гэнэ.
 
Бичил хуванцар уусч задардаггүй, бусад хорт бодисуудыг өөртөө татдаг учраас далайн экосистемд ноцтой аюул учруулж байна.
Судлаачдын хэлснээр, Антрактидийн далайн усан дахь бичил хуванцарын нягтаршил нь дэлхийн бусад далай тэнгисийн дундажтай харьцуулахад бараг дөрвөн дахин өндөр байна.
 
Хүний хөлөөс хол энэ далайгаас бичил хуванцрыг анх удаа илрүүлсэн нь энэ юм.
Бичил хуванцар байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд хамтран ажиллахыг улс орнуудад хандан Кюшүгийн их сургуулийн профессор Ацүхико Исобэ уриаллаа.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг