sonin.mn
Хаан банк Сангаас ээлжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна.
 
Тус сангаас 2007 оноос хойш Хаан  банкны нэрэмжит оюутны тэтэгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд нийт 1300 шилдэг оюутан хамрагджээ. 
Энэ удаад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутнуудын дунд сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлсан орлого багатай өрхийн суралцагчдаас шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байгаа аж. Тодруулбал шилдэг 40 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгох гэнэ.
 
Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын  оюутан байх, сурах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олноо сурлагын амжилтаар тэргүүлсэн, оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд тодорхой амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээнд оролцсон зэрэг шалгуураар шүүх юм байна. 
 
Оролцох хүсэлтэй оюутнууд материалаа ирэх сарын 17-ныг хүртэл Төв Хаан банкны ресепшинд хүлээлгэн өгөх бөгөөд 10 дугаар сарын 31-нд шалгарсан 40 оюутны нэрийг Хаан банкны албан ёсны цахим хуудас www.khanbank.com вэбсайтад байршуулах аж.
 
Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг