sonin.mn
ИСТАНБУЛ. /ANADOLU/. Истанбул хотын гурав дахь нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын эхний үе шат 2018 оны эхээр дуусна.
 
Уг ажил дууссанаар өдөрт 2000 нислэг хүлээн авах бөгөөд шинэ нисэх буудлаар үйлчлүүлэх агаарын тээврийн 250 компани жилд 100 сая зорчигч тээвэрлэнэ гэж бүтээн байгуулалтын ажлыг хариуцсан “IGA” консорциумын тэргүүн Юсуф Аккаёглу ярьж байна. 
 
"Бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа шинэ терминалаар жилд 100 сая зорчигч үйлчлүүлэх боломжтой. Учир нь энэ терминал жилд 60 сая зорчигч хүлээн авдаг Ататуркийн нисэх онгоцны буудлын терминалаас гурав дахин том" гэж тэрбээр дурдлаа.
 
"Энэ сарын 18-нд буюу "Ид аль-Адха" баярын сүүлчийн өдөр Ататуркийн нисэх онгоцны буудлаас 1500 нислэг үйлдэж, дээд амжилт тогтоосон бол шинэ нисэх онгоцны буудлаас өдөрт 2000 нислэг үйлдэнэ" гэж тэрбээр онцолжээ. 
 
Одоогоор төслийн ажлын 30 хувийг гүйцэтгээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын эхний шатанд зарцуулах 6 тэрбум еврогоос 2.4 тэрбум еврог аль хэдийн зарцуулаад байна.
 
Шинэ нисэх буудлаас нийт 350 гаруй чиглэлд нислэг үйлдэх бөгөөд ингэснээр агаарын тээврийн хамгийн алдартай сүлжээ болох юм. Тус буудал нь Европт хамгийн томд тооцогдох автомашины зогсоолтой болохоос гадна 100 мянган ажлын байрыг шинээр бий болгох аж.
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг