sonin.mn
“Өнөөдөр” сонины 20 жилийн ойн хүрээнд тус сонинд ажиллаж байсан үе үеийн гэрэл зурагчид “Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид” уран бүтээлийн үзэсгэлэнгээ Монголын Үндэсний музейд нээлээ.
 
Тус үзэсгэлэнд СГЗ Р.Чулуун, Н.Байгальмаа, С.Энхаргал, Ж.Орхон, Б.Тошка, Т.Чимгээ, Г.Эрдэнэтуяа, Ц.Батбаатар, П.Баттулга, Э.Харцага, Б.Бямба-Очир, Д.Эрдэнэцэцэг, Б.Мөнх-Эрдэнэ, Н.Амгаланбаатар зэрэг гэрэл зурагчдын Монголын өдөр тутмын амьдралын 20 жилийн түүхийг гэрлээр бичсэн нийт 70 бүтээл багтаж байна.
 
Бие биеэ нөхөж, нэг нэгнээсээ суралцаж, өөрсдийгөө залгамжлуулан үргэлжлүүлсэн тэд “Өнөөдөр” сонин шиг гэрэл зурагтаа ач холбогдол өгдөг сонин, сайт үгүй. Тиймээс сайн уран бүтээл гарч, сургалтын онцгой нэгэн дэг бий болжээ хэмээж байна.
 
Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар: “Би “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албанд 2004-2010 онд ажиллаж байх хугацаандаа үйл явдал болон улс төрийн зураг их авчээ. Аливаа үйл явдлын цөмд явж байдаг нь гэрэл зурагчдын онцлог. Бид Монголын түүхийг үеийн үед өртөөлөн авч явах улс. Зурагчин хүн өөрийн бүтээлээрээ бахархаж, тухайн он цагийг авч үлддэгээрээ давуу талтай.
Гэрэл зурагчин Т.Чимгээ: Би 1984 оноос гэрэл зураг авч байна. “Өнөөдөр” сонинд 1996-2009 онд ажиллаж, ихийг сурсан.  Тэр үед хальсаар зураг авч цаасан дээр буулгадаг байсан бол одоо техник технологи хөгжиж, цаг хугацаа хэмнэн маш амар болжээ. Гэрэл зургийг цаасаар авдаг үед гэрэл зураг чанартай байсан. “Өнөөдөр” сонины гэрэл зургийн албыг ийм хүчирхэг болгосон хүн бол Ц.Балдорж  эрхлэгч.  Биднийг өглөө бүр хурцалж гаргадаг байсан. Гэрэл зурагчин хүнд өөрийн өнцгөөс хардаг мэдрэмж маш чухал байдаг.
Гэрэл зурагчин Э.Харцага: Анх 1997 онд манай ангийнхан сургуулийнхаа тухай сонин хийсэн. Тэгэхэд гэрэл зурагчнаар нь ажиллаж,түүнээс хойш гэрэл зурагт дуртай болсон. Тэгээд сэтгүүлзүйн ангид элсэн орж, их сургууль төгсөөд одоог хүртэл “Өнөөдөр” сонины гэрэл зурагчнаар галаа манаад ажиллаж  байна. Анх СГЗ Р.Чулуун даргатай, Т.Чимгээ архивын эрхлэгчтэй, Б.Тошка, С.Энхжаргал гэдэг хоёр айхтар гэрэл зурагчинтай албанд орсон. Тэднээс, энэ хамт олноос ихийг сурсан. Ажлаа хийх хугацаандаа гэрэл зургийн 19 уралдаанд оролцож талд нь түрүүлжээ. Миний бүтээлүүдээс спорт 40 хувь, байгаль, экологи, нийгэм 40 хувь бусад балбар үлдсэн хувийг эзэлдэг.
Тус үзэсгэлэн ирэх сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг