sonin.mn
УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 2016 оны Намрын ээлжит чуулганы цагийг тогтоох тухай захирамж гаргасан байна.
 
Уг захирамжид зааснаар Намрын чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00 цагаас эхэлж, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоожээ. Мөн уг захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Намрын чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгожээ.  
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг