Авлигатай тэмцэх газар энэ сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Ажиллагаанд 16 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 3 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэсэн бөгөөд одоогоор 38 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Су Батболд гэгч юм үзээгүй дарганцар яармаг нисэхийн мод иддэг хэдэн үхэр адууг хэзээ зайлуулах вэ? Аваар осол гарахад тун ойрхон болоод байна.
АН-ынхны тавьсан зам ,тарьсан мод гэж энэ үхэр царайлсан дарга ялгаж үзээд байна уу? Тэгж байгаа бол хөгийн новш юм даа..