sonin.mn
Монголын Залуучуудын холбоо, "Смарт сошиал медиа" групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
 
Хамтын ажиллагааны хүрээнд залуучуудын дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх, тэдний дунд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 
 
Түүнчлэн Смарт HD телевиз нь МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар тогтсон байна.  Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагааны хүрээнд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэвтрүүлэг бэлтгэх, реалити шоу зохион байгуулах зэргээр залуучуудаа дэмжсэн ажил хийхээр төлөвлөжээ.
 
Санамж бичгийг МЗХ-ны Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, "Смарт сошиал медиа" группын захирал Б.Төрсүлд нар үзэглэв.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг