sonin.mn
ЖЕНЕВ. /weforum/. Швейцарьт төвтэй “Дэлхийн эдийн засгийн форум” ашгийн бус сангаас өнөөдөр гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадварын итгэлцүүр-2016” тайланд Монгол Улс 104 дүгээр байрт жагсчээ.
 
Тус сан дэд бүтэц, эрүүл мэнд ба боловсрол, зах зээлийн хэмжээ, макро эдийн засгийн орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд тулгуурлан 140 улсыг өрсөлдөх чадвараар нь эрэмбэлсэн байна.
 
Швейцарь улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн бол Сингапур болон АНУ хоёр, гуравдугаар байрт оржээ. Швейцарь улс өрсөлдөх чадвараараа дэлхийд найман жил дараалан тэргүүлж байгаа нь энэ юм. БНХАУ 28 дугаарт жагссан бол ОХУ 45 дугаарт орсон байна.
Харин Мавритани, Чад болон Гивиней жагсаалтад сүүл мушгижээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг