sonin.mn
БИШКЕК. /TASS/. ОХУ-ын нийслэл Москва хотноо эмчлүүлж байгаа Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын биеийн байдал эрс сайжирсан бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр эмнэлгээс гарна гэж Ерөнхийлөгчийн цахим хуудсанд мэдээлжээ.
 
"Алмазбек Атамбаевын биеийн байдал хангалттай сайжирсан гэж үзэж байна. Тэрбээр энэ долоо хоногийн сүүлчээр эмнэлгээс гарч магадгүй" гэж эмч нар хэллээ.
 
Нью-Йорк хот руу явах замдаа Истанбулын Ататурк нисэх онгоцны буудалд түр буудалласан түүний биеийн байдал гэнэт муудсан байна. Туркийн эмч нар нисэх онгоцны буудалд түүнд шинжилгээ хийхэд зүрхний эмгэгийн шинж тэмдэг илэрсэн тул яаралтай эмчилгээ хийлгэхэээр Москвад ирсэн юм.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг