sonin.mn
ИСТАНБУЛ. /Anadolu/. АНУ-ын жүжигчин Линдсей Лохан Истанбул хотын эмнэлэгт эмчлүүлж байгаа сири дүрвэгсэдтэй уулзах үеэрээ нулимс дуслуулжээ.
Тэрбээр Туркийн Залуучууд, спортын дэд сайд Абдуррагим Бойнукалиний хамтаар Сирийн Алеппо хотын иргэн болох хоёр хөл нь саажилттай хүнтэй уулзсан байна.
 
“Линдсей Лохан энэ залуугийн амьдралын талаар сонсоод, уйлж эхэлсэн. Сирийн хямралын талаар Холливуд мэдэж байх нь чухал ач холбогдолтой” гэж Бойнукалин ярив.
 
Линдсей Лохан бол Сирийн дүрвэгсдэд тусламжийн гараа сунгах хүсэлтэй байгаа одуудын нэг билээ. Лоханаас гадна НҮБ-ын Сайн санааны элч Анжелина Жоли, өнгөрсөн онд Ливанд ирж дүрвэгсэдтэй уулзаж байсан Сальма Хаек нар тусламжийн ажиллагаанд гар бие оролцож байна.
 
Турк улсын хувьд хамгийн олон тооны сири дүрвэгсдийг /2.7 сая/ хүлээж байгаа бөгөөд одоогийн байдлаар тэднийг байрлуулахад 10 тэрбум доллар зарцуулаад байгаа ажээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг