Олон улсын харилцааны мэргэжилтэн, эдийн засгийн шинжээч Жонатан Беркшир Миллер улс төрийн тойм нийтэлдэг “World politics review” сайтад ийм
гарчигтай нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Нэгэн үе эдийн засгийн огцом өсөлт, ашигт малтмалын арвин баялгаараа дэлхий нийтийн анхаарлын төвд байсан Монгол Улсын уул уурхайн салбар сунжирч, үргэлжилсэн гэрээний асуудлаас үүдэн дампуурлын ирмэгт тулсан гэхэд хилсдэхгүй нөхцөл байдалд тулаад байна.
Үндэсний валют болох төгрөгийн ханш эрчимтэй унаж байна. Энэ оны эхэн үеэс ам.долларын ханшийн огцом өсөлтөөс үүдэн монгол төгрөг 15 хувиар буурсан. Эдийн засаг, эрдэс баялагт нь татагдан цугларч байсан гадаадын хөрөнгө оруулагчдын цуваа тасарч, байсан хэд нь уурших мэт замхран алга болжээ.
Сүүлийн үед ажилгүйдлийн төвшин ихэсч, дифляци байнгын шинжтэй байх магадлалтай байна. Түүнчлэн Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “хог”-ийн буюу В үнэлгээнд багтаасан нь эдийн засагт улам дарамт учруулж байгаа аж.
Зээлийн зардал өссөнөөр өриин хэмжээ ч мөн дагаж өсдөг бичигдээгүй хууль бий. Энэ улсыг жижигхэн зах зээлдээ хэтэрхий их мөнгө ашиглаж байна гэж дүгнэх хүн олон байна.
Тодруулбал, нийт эдийн засаг нь 12 тэрбум ам.долларт хүрчээ. Арилжааны банк зээлээ хумьж байгаа нь ард иргэдийнхээ амьдралд хүнд тусч байгаа нь илт. Голчлон төрийн албан хаагч, жижиг дунд үйлдвэрлэгчид хэрэглээний зээл хүсдэг гэсэн тоо баримт бий. Ард түмний бодит орлого огцом буурч буй энэ цаг үед эрчим хүчний бодлого алдагдсанаас болж цахилгааны үнийг үе шаттайгаар нэмэх болсон нь нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж үнэтэй цахилгааныг авч чадахгүй нөхцөл байдалд хүрэх ч магадлалтай юм.
Олон улсын валютын сангийн үнэлгээгээр Монгол Улсад нэгээс гурван их наяд ам.долларын хэмжээний баялаг бий гэсэн тооцоо байдаг. Ашиглаагүй нөөцийг нь бодохоор хөрөнгө оруулагчид дургүй байхын аргагүй уг орныг “Minegolia” буюу уул уурхайн Монгол гэж нэрлэхэд ч буруудах зүйлгүй. Монголын эдийн засаг өнгөрсөн 2011 онд хамгийн хурдацтай буюу 17 хувийн өсөлттэй гарсан нь хөгжил дэвшлийнх нь оргил үе байсан. Дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш тогтмол унасан нь уул уурхайгаас хамааралтай тус оронд хүнд цохилт болсон юм. 2013 онд нийтэлсэн статистикийн тайлангаас үзэхэд нийт экспортын 90 хувийг уул уурхайн салбар үүрч байгаа бөгөөд үүнээс нүүрс, зэс, алтны экспорт 80 орчим хувийг нь бүрдүүлж байна.
Эдийн засгийн өндөр есөлтөөс огцом унасан Монголд хамгийн ойрын хандах хаалга нь БНХАУ байсан. Түүхий эдийн үнэ сэргэх явц удааширч байгаа нь эдийн засгаа сэргээх гэсэн энэ орны оролдлогыг сааруулж байгаа нь тун харамсалтай. Дуншаа хэлбэрийн ажил хэрэг, сүржин дүрэм журмаасаа салчихвал хөрөнгө оруулагчид эргэж харж болох юм гэж дүгнэх хүн цөөнгүй байдаг.
Хүнд цаг үед энэ улсад шинэ Засгийн газар бүрдсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан шинэ Засгийн газар “цус алдалтыг” тогтоох гэж хичээж байгаа ч хараахан үр дүн үзүүлээгүй байна. Өнгөрсөн сард Төв банк нь бодлогын хүүгээ 4.5 хувиар нэмснээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш бага ч гэсэн суларсан. Хөрөнгө оруулагчдыг татах арга зам нь олон улсын стандартад нийцсэн ашигт малтмалын уян хатан бодлого гэж харж болох юм.
Эдийн засгийн ид үедээ бизнесийн хамгийн тохиромжтой орчин гэж нэрлэгдэж байсан тус улсад өмнөх шигээ өсөн дэвжиж, сэргэх боломж бий. Гэхдээ урт замыг туулах бололтой. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 25 хувьд хүрсэн зэрэг сайн мэдээ ч сонсогдож байна. Хүнд хэцүү энэ цаг үе Монгол Улсад эмх цэгцтэй байх, оновчтой бодлого хэрэгжүүлэх зэрэг ' ухаарал хайрлах чухал “хичээл”- болж байгаа юм.
А.Даваахүү
Эх сурвалж :”Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл0
угааса сэргэхгүй ойрын 3 жилдээ
Зи Жэнкогийн гацаалт монголын эдийн засагт хүнд байдалд оруулж бн. АН-нхан монголыг самарчихлаа
Хуцаараа пизда минь энэ бүх дампуурал MAHгаруудаас болсоныг чи өөрөө ч мэдэж байгаа. Ардчилалын буянаар чи ядаж приүс унаж байгаа байлгүй үхэр минь
manan 2 uulaa amjahgui yim bna gehdee uur songoh huchin daanch alga
МАНы буянаар чи эх оронтой монголоор ярих ЭРХИЙГ болсон шуу Илжигээр. Ардчилалын буянаар хараал хэлхийг л чи сурсан оор чадах юм АНы хог шааруудад байх биш. Ардчилсан Монголд АНы хэрэг огт байхгуй
МАНы буянаар чи эх оронтой монголоор ярих эрхтэй болсон шуу Илжигээ. Ардчилалын буянаар хараал хэлхийг л чи сурсан оор чадах юм АНы хог шааруудад байх биш. Ардчилсан Монголд АНы хэрэг огт байхгуй
хэхэ... ардчилал гэхээр япон машин, гадаад паспорт, комент бичих эрх чөлөө гэж ойлгодог тэнэглэлээ болих юмсан. коммунист гэгдэх хятадад приус битгий машин, өөрсдийн интернетийн нийгмийн сүлжээ, гадаад руу аялдагаараа дэлхийд тэгүүлж болоод л байна. интернет, гар утас, бусад дэлхийн техник технологийн хөгжлийн жам ёсыг АН-тай холбож ойгодог нь манайхны хамгийн том тэнэглэл
сэргэнэ
яаж
Нээрээ шүү. Ардчиллын буянаар дээрх үхэр бас "хуцаараа пизда минь " гэж ерөөл тавих эрхтэй болсон. Их амжилт шүү
90 onoos hoish tur zasagt alba hashij baisan buh humuusiig erunhiilugch, erunhii said,said nar, ih hyrliin gishuudiig bugdii ni tsaazaar av. MAXH, MAH, AH-g tatan byylga, horiglo.
Гадаадын банкууд оруулж ирээчээ. Гэхдээ хятадын bankof china биш.
3хан сая хунтэй Монгол шин умай сан жижигхэн зах зээлд гадаадын ямарч том банк тоож орж ирэхгуй
Toviig sahihaas zailshii daraa n stend Bai hereggii hyatdiin zeel chuhal gej hyatdiin ediin zasagchiin
bar bolno geed hutsaad baisan, adag suuldee joom l bolj huvirlaa. ...argagui. ...uher bol uhereer l duusna! Yumiig chini nyahuur nariin zaavraar yavuuldgiimaa! Teneg mongolchuud bol zuvhun helberdene, dur esgej hulhidana, hooson loozonglon, haajuugaar ni hulgai hiine- tegej yavahgui ee, maluudaa!! Ganz l zam baigaa, gadaadaas zasgiin gazar eronhii said tai ni hulsulj ajiluulah, uheruud bol chadahgui! !!
managin opshorchid avilagchidiin hurungiig huraaj butcaaj turd avsan tcagtl sergene
Ардчилалын буянаар ийм болох гэж дээ
МАН ард түмний нам байхаа хэдийнээ больж зөвхөн удирдлагад гарсан хэдхэн авилачдын нам болжээ. ард түмэн намаас дэвшсэн хүнийг өөрсдийн төлөөлөлөө болгон сонгосон гэтэл монгол улсыг хохироож шоронд байх ёстой хүнийг бидний сонгосон 65 төлөөлөгч биднийг төлөөлж биш м. энхболдын дохиогоор элчин болгоод явуулчих юм бид төлөөлөгчөө биш зөвхөн м. энхболдын дохиогоор кноп дарж тансаглагчийг сонгожээ монголчуудаа сэрээч, сэхээрээч