sonin.mn
ТОКИО. /Kyodo/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /Төвбанк/ бодлогын хүүгээ нэмэгдүүлж болзошгүй байгаа учир бэлтгэлтэй байхыг бүс нутгийн улс орнуудын ард иргэдэд хандан Азийн Хөгжлийн банк /АХБ/ уриаллаа.
 
Ази-Номхон далайн бүс нутгийн 45 улс, засаг захиргааны тусгай бүсийн эдийн засгийн төлвийг АХБ-наас мягмар гарагт гаргажээ.
Тайланд дурдсанаар, тус бүс нутгийн эдийн засаг энэ онд 5.7 хувиар өснө. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутгийн эдийн засаг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан урьдчилсан таамаглалд дурдсан хэмжээгээр өсөх төлөвтэй байна.
 
Хэрвээ Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин өсгөвөл хөрөнгө оруулагчид хөгжиж буй улсуудаас хөрөнгөө татаж магадгүй гэж АХБ-ны шинжээчид анхаарууллаа.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг