sonin.mn
Өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг  өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын (хуучнаар) Улсын бүртгэлийн төв архивын ахлах мэргэжилтний эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
 
 Өмгөөлөгч бидэнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээдээс шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулан авахаар хүсэлт гаргах эрхийг олгосон боловч төр, захиргааны байгууллагууд өмгөөлөгчийн гаргасан хууль ёсны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэггүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан үүргийг байнга зөрчиж байдаг. 

Ийнхүү хуульд хэрэгжүүлдэггүй байгууллагуудын нэг нь Улсын бүртгэлийн газар. Өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг хуулийн дээрх заалтыг зөрчиж, мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын (хуучнаар) Улсын бүртгэлийн төв архивын ахлах мэргэжилтний эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Дээрх шүүхээс хуульч, өмгөөлөгчид улсын бүртгэл дэх албан ёсны мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. Өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг тиймээс Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэ шударга шийдвэрт талархснаа илэрхийлэв.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг