sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп хэлэхдээ, дараагийн мэтгэлцээний явцад Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөгч Хиллари Клинтонд илүү хүчтэй цохилт өгч магадгүй гэж сануулжээ.
 
Би биеэ барьсан, учир нь хэнийг ч гомдоохыг хүсээгүй юм гэж Трамп мэдэгдэв.
 
Мөн тэрбээр “Fox News”-д өгсөн ярилцлагадаа, хөтлөгч Лестер Холт надад илүү хатуу хандаж байсан гэсэн байна.
Бүтэн шөнөжин үргэлжилсэн санал асуулгын дүнд хоёр өрсөлдөгч тэнцүүхэн санал авсан боловч ойрын өдрүүдэд илүү нарийн судалгаа авах гэж байна.
“Nielsen” судалгааны байгууллага "84 сая америкчууд эхний мэтгэлцээнийг үзсэн" гэж мэдээлэв.
 
Уг мэтгэлцээнийг 100 сая гаруй хүн үзнэ гэж таамаглаж байсан боловч 84 сая гаруй хүн үзэж, 1980 онд Жимми Картер болон Рональд Рейган нарын хооронд болсон мэтгэлцээнийг үзсэн  хүний тооноос /80.6 сая/ давж, дээд амжилт тогтоосон байна.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг