sonin.mn
Гадаадад олон жил амьдарч, эх оронтойгоо холбоотой байгаа Оросын иргэдийн гадаадын банкуудаар үйлчлүүлэхэд тавьсан хязгаарыг  цуцлахаар  болж байна.
 
Ингэхдээ хилийн чандад олон 10 жил амьдарч байгаад эх орондоо  буцаж ирсэнийх нь дараа тэднээс энэ хугацаанд гадаадын банкуудад байрлуулсан хөрөнгийнх нь тайланг шаардаж болзошгүй байгаа тухай “Российская газета” өнөөдрийн дугаартаа өгүүлжээ. 
 
Энэ тухай Сангийн яамнаас олон нийтээр хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа “Валютын хяналтын тухай хуулийн” нэмэлт  өөрчлөлтөд  дурджээ.
Сонирхуулахад, энэхүү хуулийн төсөлд гадаадад байгаа 2 сая Оросын иргэдийн хувь заяа хамааралтай болж байгаа юм. Учир нь янз бүрийн орнуудад байгаа  Орос улсын Консулын  газрын мэдээллээр чухамхүү ийм тооны Оросын иргэд гадаадад амьдардаг.  
 
  А.Огторгуймаа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг