sonin.mn
"Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн"-ий Увс аймаг дахь салбар Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааны үеэр сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шинжилгээ, ажиглалт хийх, сургалт зохион байгуулах тухай хүсэлтээ СЕХ-нд ирүүлжээ.
 
Тус хороо уг хүсэлтийг хэлэлцээд, зөвхөн сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, ажиглалт хийх зөвшөөрөл олгосон байна. 
 
Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, ажиглалт хийх Төрийн бус байгууллагууд нь уг үйл ажиллагааны зардлаа бие даан хариуцдаг юм.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг